Дэлхийн циркчдийн их наадмаас Монголын циркчид “Мөнгөн алиалагч” цом авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн циркчдийн их наадмаас Монголын циркчид “Мөнгөн алиалагч” цом авлаа

/2024.02.06/: Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд болж өнгөрлөө.

Тус наадамд Монгол Улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо.

Тус бүтээлийн онцлог нь “Монте Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхарласан хүн рүү 2 эргэлт хийж, 4 давхарласан 9,5 метр өндөр турбатай сандал руу хойшоо 2 эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт 5 сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлснээрээ анхдагч бөгөөд шинэлэг байлаа.

Тэртээ 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа ийнхүү дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгалаа.

Эх сурвалж: Соёлын яам

Sony болон Hitachi компаниуд дэвшилтэт технологийн салбарууддаа ажилтан солилцоно
Sony болон Hitachi компаниуд дэвшилтэт технологийн салбарууддаа ажилтан солилцоно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.