/2024.02.05/: Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 1-5–ны өдрүүдэд айл өрх, авто зам руу ус орохоос сэргийлж
- Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд явган хүний гүүрний доорх бөглөрсөн сувгийн мөсийг ухаж, усыг урсган, 1 метр өргөн, 1.2 метр гүн, 300 метр урт суваг шинээр татлаа.
- Мөн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, 100 айлын гүүрний хойд талын хэсгийн Сэлбэ голд 1.2 метр өргөн, 1.3 метр гүн, 175 метр урт суваг татаж, гүүрний хоёр талын далангийн нам хэсэгт 38 рейсээр 1142 тонн шороо буулган, 502 метр далан босгож, дулааны шугамд тулсан мөсийг хөрөөдөн, 0.8 метр өргөн, 0.6 метр гүн, 25 метр урт суваг татах зэргээр аюулгүй байдлыг ханган ажиллав.
Эх сурвалж: НЗДТГ