Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн өдөр тохиож байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн өдөр тохиож байна

/2024.01.09/: Аливаа үндэстний уран зохиол ард түмний оюуны соёлын өв сан, баялаг, урлагийн бүх төрлийн тулгуур үндэс, улс орны тусгаар тогтнолын баталгаа, нийгмийн түүхэн хөгжлийн тусгал, монгол үндэстний сэтгэлгээ тунгалаг байх оюун санааны суурь үндэс мөн.

МАХН-ын VII их хурал 1929 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдаж “Шинэ хувьсгалын утга бүхий зохиолч нарын бүлгэмийг байгуулах, тэднийг сайшаан хөхиүлэн хөгжүүлэхээс гадна хэвлэн гаргасан дэвтрүүдийн үнийг хямд болговол зохино” зэрэг уран зохиолд хамаатай тогтоол гаргажээ.

Хурлаар Хувьсгалын уран зохиолын бүлгэмийг байгуулж, удирдах зөвлөлийн тэргүүлэгчдэд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, М.Дугаржав, Б.Ринчен нарыг сонгож, Ц.Дамдинсүрэнгийн бичсэн гишүүн элсүүлэх болзол, гишүүн, зохиолчийн эрх, үүргийг тусгасан бүлгэмийн дүрмийн төслийг хэлэлцэн баталсан түүхэн өдөр юм.

Эх сурвалж: Соёлын яам

АНУ-ын Техас мужид ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ
АНУ-ын Техас мужид ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.