АНУ-ын Техас мужид ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Техас мужид ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ

21 people injured in explosion at downtown Fort Worth hotel

/2024.01.09/: АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотод орон нутгийн цагаар 15:30 цагт зочид буудлын барилгад ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ.

Үүний сацуу төвийн ойролцоох гудамж, орон сууцанд их хэмжээний үнс нурам бургисанаас оршин суугчдыг өчигдөр буюу даваа гарагийн орой нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус хотын албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож чадаагүй бөгөөд зочид буудал болон тухайн үед гудамжаар явж байсан хэдэн хүн өртсөн талаар мэдээлэх боломжгүй байгаа аж.

Форт Ворт хотын төвд ойролцоо байрлах тус зочид буудал өнгөрсөн тавдугаар сард тус хотын түүхэн барилгуудыг нэг болох Вагонерын барилгыг засварласны дараа нээгдсэн байна.

Тус барилгыг анх 1920 онд барьсан бөгөөд ”анхны олон шинж чанарууд” нь цагийн явцад хадгалагдан үлдсэн гэж зочид буудлын вэбсайтад онцолжээ.

Эх сурвалж: ОБЕГ

“Баавгай болохсон” кино энэ сарын 12-ноос кино театруудаар гарч эхэлнэ
“Баавгай болохсон” кино энэ сарын 12-ноос кино театруудаар гарч эхэлнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.