“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлэг болно

/2024.01.11/: “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 205 дугаар тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: УИХ

АНУ-ын тэнгисийн цэргийн офицер Хятад руу тагнуулын мэдээлэл дамжуулж байжээ
АНУ-ын тэнгисийн цэргийн офицер Хятад руу тагнуулын мэдээлэл дамжуулж байжээ
 
Өнөөдөр багавтар үүлтэй, 27-29 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 27-29 хэмийн дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.