/2024.01.04/: Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах орон сууцанд "8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай" гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 13:56 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчдыг очиход Г 8 сартай, эрэгтэй нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ