Өнөөдөр цас орно, 8-10 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр цас орно, 8-10 хэмийн хүйтэн байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -8...10 градус хүйтэн байна.

“Гамшгаас хамгаалах сургууль, дадлага зохион байгуулах заавар”-ыг шинэчлэн баталлаа
“Гамшгаас хамгаалах сургууль, дадлага зохион байгуулах заавар”-ыг шинэчлэн баталлаа
 
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.