Ходоодны шархлаа, ходоодны хеликобактерийн халдвар буюу хеликобактерийн үрэвсэл манай улсад тархалт ихтэй өвчний тоонд ордог. Хеликобактери нь ходоодны үрэвсэл болж, цаашлаад ходоодны шарх үүсгэх аюултай.
Энэ өвчин тодорхой үүсгэгчтэй учраас халдварын гаралтай өвчинд тооцогддог.
Халдвар нь хүүхдэдээ амнаасаа хоол өгөх, нэг алчуураар арчих, нэг аяга тавагнаас хооллох, гар угаах, бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс тархдаг байна.
ХОДООДНЫ ШАРХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:
Ихэнх үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатах зовиур илэрнэ. Хоолонд хэт их ховдоглох хуурай аргуун хоол идэх, архи кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж, цээж хорсдог. Хүмүүст илрэх шинж нь ходоод гэдэсний хямрал гэхээсээ илүү зүрхээр өвдөх мэт санагддаг.
Хэрэв хэвтэхэд өвдөлт мэдрэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг. Энэ шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
ХОДООДНЫ ШАРХ ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛӨХ ХООЛ ХҮНС
Ходоодны шарх эдгэрдэг өвчин. Шархыг бүрэн гүйцэд эмчлүүлэхгүй бол сэдрэх тохиолдол бий. Тиймээс шархтай болсон бол мэргэжлийн эмчээр эмчлүүлэн дараа нь тодорхой хугацаанд хяналтанд байх хэрэгтэй. Оношилгоо, эмчилгээ эмчтэй холбоотой ч бусад бүх зүйл эмчлүүлэгчээс хамаардаг. Тиймээс дэглэмийг сайтар барих хэрэгтэй.
Архи, дарс, өөх тос, хайрч шарж болгосон гээд ходоодны шүүрлийг ихэсгэдэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Мөн исгэлэн зүйлс, тухайлбал айраг, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьдог.
ХЭРХЭН ОНОШЛУУЛАХ ВЭ?
Ходоодны шархыг дурангаар оношилно. Дурангийн шинжилгээ хийлгэхээр шарх сэдэрнэ, шархгүй байсан бол шархална гэх мэтээр ярьдаг нь худал мэдээлэл. Ходоодны шинжилгээг зайлшгүй хийлгэж байх нь зүйтэй.
ЗӨГИЙН БАЛТАЙ ШИРГЭЭСЭН УСНЫ ШИД
Эмчилгээний хувьд хойлгийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцлсан усанд нэг халбага хийж уухыг зөвлөдөг аж. Энэ бэлдмэлийг өдөрт 3 удаа 14 хоног уухад нөлөөлдөг байна. Мөн манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уух, чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уух зэрэг нь ходоодны шарханд сайнаар нөлөөлдөг гэнэ. Ходоодны шархны архаг өвчтэй хүн нэг амны халбага ургамлын тос балгаж гаатай чихэр хүлхдэг байна. Түүнийгээ залгиж болохгүй бөгөөд 10 минут байлгаад өтгөрсөн тосыг гаргаж амаа зайлдаг байна. Энэ эмчилгээг өглөө өлөн элгэн дээрээ мөн орой унтахын өмнө хийвэл 10-20 хоногт үр дүнгээ үзүүлдэг ажээ.
Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болдог ажээ. Энэ мэт ардын эмчилгээнд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг юм байна.
ХОДООДНЫ ШАРХЫГ ХУШГАНЫ ХАНДААР ЭМЧЛЭХ
Олны дунд дэлгэрсэн ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх аргыг хүргэж байна. Эм бэлтгэх жор арга: - 20 гр нунтаг хушга -1/2 стакан, буцламгай усанд нэг ц/х зөгийн бал хийнэ. Хандлах хугацаа 30 минут байхад болно. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертний (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэснээр ходоодны шархыг сайн аниулна, ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг байна. Мөн цусны шүүрлийг зогсоож, ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг аж. Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай байдаг ажээ.