/2023.12.12/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчилж байх үеэрээ "Украинд дэмжлэг үзүүлэхгүй байх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бэлэг барьж байгаатай адил" гэжээ.
Зеленский даваа гарагт Вашингтонд айлчлах үеэрээ Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргүүдэд үг хэлсэн байна. Тэрээр "Украин Оросын армийг улсаасаа гаргах тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно" гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, “Бид бууж өгөхгүй. Бид юу хийхээ мэдэж байгаа бөгөөд та бүхэн Украинд найдаж болно. Мөн бид ч та бүгдэд итгэж байна” гэв.
Украины ерөнхийлөгчийн айлчлал нь АНУ-ын Конгресст аюулгүй байдлын цаашдын тусламж үзүүлэх чухал санал хураалтын өмнөхөн тохиож байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин "Гэмт хэрэг үйлдэж, тусгаарлагдсан ч гэсэн Путин Украиныг ялж, Америкийг давхар ялж чадна гэдэгтээ итгэдэг. Гэхдээ тэр буруу бодож байна” гэжээ.
ОХУ түрэмгийллээ эхлүүлснээс хойш АНУ-ын Конгресс Украинд 110 тэрбум гаруй ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн боловч Бүгд найрамдах нам нэгдүгээр сард Төлөөлөгчдийн танхимд олонхи болсноос хойш шинэ санхүүжилтийг батлаагүй байна.
Байден Конгрессоос Украинд 61.4 тэрбум долларын нэмэлт дэмжлэг үзүүлэх 110 тэрбум долларын багцын нэг хэсэг болох Израйль болон бусад асуудлуудад нэмэлт санхүүжилт олгохыг хүсчээ.
Эх сурвалж: Aljazeera