Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга болж, үзэгдэх орчин хязгаарлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга болж, үзэгдэх орчин хязгаарлагджээ

/2023.12.07/: А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэл Загастайн даваа, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэл Цагаан дөрөлж /Ялаат/ зэрэг томоохон зам даваанууд болон нийт чиглэлүүдэд хүчтэй цасан шуурга шуурч замын зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтож үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

May be an image of arctic, road and text that says 'Dec Dec7,202314:48:34 7, 2023 14:48:34 A1102 мерен-улиастай мерен- чиглэлийн загастайн даваанд 486-491 дахь кмд авто замын узлэг'

Шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу.

Онцын шаардлагагүй бол холын замд гаралгүй цаг агаарын нөхцөл байдлын мэдээ мэдээллийг авч замын хөдөлгөөнд оролцоорой.

May be an image of car, ski slope, road, fog and text

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: Өнөөдөр орой ихэнх нутгаар салхи ширүүсч 24 м/с хүрнэ
АНХААРУУЛГА: Өнөөдөр орой ихэнх нутгаар салхи ширүүсч 24 м/с хүрнэ
 
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
🔴ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.