АНХААРУУЛГА: Өнөөдөр орой ихэнх нутгаар салхи ширүүсч 24 м/с хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААРУУЛГА: Өнөөдөр орой ихэнх нутгаар салхи ширүүсч 24 м/с хүрнэ

/2023.12.07/: Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, өнөө шөнө Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Мөн Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Сүхбаатар, Дорнодын нутгаар, Хэнтийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Лас Вегасын нэгэн их сургуульд халдлага болж 3 хүн амиа алджээ
Лас Вегасын нэгэн их сургуульд халдлага болж 3 хүн амиа алджээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.