“Шинжлэх ухаан – Оролцоо“ форум зохион байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинжлэх ухаан – Оролцоо“ форум зохион байгуулагдана

/2023.12.04/: 2023 оны Шинжлэх ухааны ажилтын өдрийг тохиолдуулан шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох зорилго бүхий "Шинжлэх ухаан – Оролцоо" форум зохион байгуулагдах гэж байна.

Олон улсын шинжлэх ухааны салбарт “Science Engagement” буюу шинжлэх ухааны оролцоог чухалчилж, нэг салбарын бус олон салбар, салбар дамнасан байдлаар хэрэгжиж байгаа энэ үед Монгол Улсын шинжлэх ухаан дахь оролцоог хангах төр, хувийн хэвшлийн төлөөллүүд цугларч гарч, шийдлээ хэлэлцэх юм.

Уг форум нь өнөөдөр дараах дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгээр өрнөнө.

  • "Шинжлэх ухаан – Оролцоо"

Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдол

  • Монгол улсын шинжлэх ухааны нээлт, инновац, ололт амжилтууд

Монголд болон дэлхийн хэмжээнд хөгжиж буй шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, нээлт, ололт амжилт, шинэ чиг хандлага

  • Судалгаа хөгжүүлэлт, венчур хөрөнгө оруулалт, гарааны бизнес

Хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагаа, венчур хөрөнгө оруулалт, гарааны бизнесийн хөгжил, тулгарч буй асуудал, шийдэл

  • Залуу эрдэмтэн, судлаачдын инновац ба нээлт

Залуу эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилсан шийдэл, инновац, ололт амжилт гэх сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдах аж.

Эх сурвалж: БШУЯ

АГААР: Баруун 4 зам орчим агаарын бохирдол хамгийн муу байна
АГААР: Баруун 4 зам орчим агаарын бохирдол хамгийн муу байна
 
Олон удаагийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа
Олон удаагийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.