АГААР: Баруун 4 зам орчим агаарын бохирдол хамгийн муу байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АГААР: Баруун 4 зам орчим агаарын бохирдол хамгийн муу байна

/2023.12.04/: Дэлхийн хотуудын агаарын бохирдлыг заадаг air quality гэх мэдээллийн сайт байдаг.

Энэ сайтад зааснаар яг одоо Улаанбаатарын агаар хамгийн бохир байгаа хэсэгтээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бохирдлын хүлцэх дээд хэмжээнээс 7 дахин өндөр болон түүнээс ч их байна.

Өөрөөр хэлбэл, агаарын чанарын үзүүлэлт хамгийн муу байгаа байршилдаа 215 хэмээн зааж байна.

Агаар бохирдуулагч бодисууд дотор хүний эрүүл мэндэд хамгийн их хортой РМ2,5 буюу нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлт баруун 4 зам орчимд 215 хэмээн зааж байна байна.

РМ2,5 ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Эх сурвалж: Iqair

Өнөөдөр багавтар үүлтэй, 3-5 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 3-5 хэмийн хүйтэн байна
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.