Хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, бүлгийн сургалт зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, бүлгийн сургалт зохион байгууллаа

/2023.11.29/: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сэтгэл зүйчдийн баг Дотоодын цэргийн дугаар ангиудад 2023 оны 02 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн алба хаагчидтай ээлжит сэтгэл зүйн зөвлөгөө, бүлгийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Энэхүү сургалтаар батлагдсан удирдамжийн дагуу бие хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэцийн байдлыг судлан тодруулсан байна. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг хариуцсан дарга офицеруудад шаардлагатай харилцааны зөвлөмж боловсруулан өгч, алба хаагчдад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгчээ.

Үе шаттай зохион байгуулагддаг энэхүү сургалт нь хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг тогтвортой байлгах, албанд дасан зохицуулах, цэргийн албаа бахархалтай хаах зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЦЕГ

Өнөөдөр цас орохгүй, 15-17 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр цас орохгүй, 15-17 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.