Гараар татах хүчний спортын тамирчид дэлхийн цомд өрсөлдөнө
 

Гараар татах хүчний спортын тамирчид дэлхийн цомд өрсөлдөнө

/2023.11.16/: Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-20-нд болно.

Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцоно.

Гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн жил Киргизстан улсын Бишкек хотод болоход Монголын тамирчин А.Чингүүн алтан медаль хүртэж байв.

Тэрбээр гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.

Үндсэн хуулийн цэц залуу гишүүдээр цус сэлбэв
Үндсэн хуулийн цэц залуу гишүүдээр цус сэлбэв
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.