Хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн эмэгтэй амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн эмэгтэй амиа алджээ

/2023.11.13/: “Үйлс бүтэмж” эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орсон эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгээс “Эмэгтэй хүн 2 дугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс уг хэргийг шалгахад амь хохирогч нь хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэн, улмаар хагалгааны дараа ухаан алдаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

ВИДЕО: ЕТГ-аас мэдээлэл хийлээ
ВИДЕО: ЕТГ-аас мэдээлэл хийлээ
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.