Малчид малаа үйлдвэрүүдэд дундын зуучлалгүй арилжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчид малаа үйлдвэрүүдэд дундын зуучлалгүй арилжив

/2023.11.13/: Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгууллаа.

Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн “Ложистикийн төв”-д зохион байгуулагдсан тус арилжаанд 1200 орчим толгой бог мал арилжаалагдахаар бүртгэгдсэн байна.

Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон амьд малын төвлөрсөн арилжаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин өглөөний 9 цагт 110 толгой бог мал үйлдвэрт шууд борлуулж эхний арилжааг хийжээ.

Мөн арилжааны үеэр малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээл борлуулсан аж ахуй нэгж бүх бүтээгдэхүүнээ борлуулж чадсан байна.

Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхээр тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг газар дээр нь шийдвэрлэсэн нь малчдад дэмжлэг болсныг онцолж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.