ВИДЕО: Ерөнхий сайд E-Mongolia-ийн баг хамт олонтой өглөөний уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Ерөнхий сайд E-Mongolia-ийн баг хамт олонтой өглөөний уулзалт хийлээ

/2023.11.13/ Ерөнхий сайдын Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн баг хамт олонтой хийж буй өглөөний уулзалт үргэлжилж байна.

Тэрбээр "E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэллээ. Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов.

Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй гэв.

Мөн Монгол Улсын нэгдсэн веб, төлбөрийн систем, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт 33 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 33 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.