Өнгөрсөн долоо хоногт 33 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн долоо хоногт 33 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

/2023.11.13/: Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, цахилгааны угсралт, ашиглалтын буруугаас 13, яндангийн цонолтоос 12, ил галаас үүдэн 8 удаагийн гал түймрийн дуудлага мэдээллээр алба хаагчид шуурхай ажиллаж, 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Мөн цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автомашин цасанд суусан 12 дуудлагаар шуурхай ажиллаж, 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 19 автомашиныг цаснаас татан гаргалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж мэдээлж байна.

Зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: НОБГ

ОХУ-д мeталлургич болон бусад мэргэжлээр оюутан суралцуулна
ОХУ-д мeталлургич болон бусад мэргэжлээр оюутан суралцуулна
 
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.