Палестины Ерөнхийлөгч НҮБ-аас тусламж хүслээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Палестины Ерөнхийлөгч НҮБ-аас тусламж хүслээ

Palestinian President Mahmoud Abbas addresses the 78th Session of the UN General Assembly in New York City on September 21, 2023.

/2023.10.10/: Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас НҮБ-аас "Израилийн түрэмгийлэл"-ийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалав.

Аббас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй утсаар ярихдаа дээрх үгийг хэлсэн гэж WAFA төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.

Аббас НҮБ-д хандан "Израилийн Палестины ард түмэн, ялангуяа Газын зурваст хийж буй түрэмгийллийг зогсоохын тулд нэн даруй оролцохыг" уриалсан гэж WAFA даваа гарагт мэдээллээ.

Палестины ерөнхийлөгч Газад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг онцлоод, удахгүй болох хүмүүнлэгийн хямралд анхаарлаа хандуулахыг хүслээ. Тэрээр НҮБ-аас "Олон улсын хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн үүрэг хариуцлагаа биелүүлж, Палестины ард түмнийг хамгаалахыг" уриаллаа.

Аббасийн хүсэлтийн хариуд Гутерриш НҮБ-аас Газын зурвасын оршин суугчдад яаралтай хүмүүнлэгийн тусламж хүргэнэ гэдгээ хэлжээ. Тэрээр мөн НҮБ одоогийн хурцадмал байдлыг таслан зогсоохын тулд олон улсын холбогдох талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдлаа гэж WAFA мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулагдлаа
Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулагдлаа
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.