Израил улсад буй монголын 200 гаруй иргэний АНХААРАЛД!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израил улсад буй монголын 200 гаруй иргэний АНХААРАЛД!

Зургийн эх сурвалж: Аль Жазира, Палестин иргэд

/2023.10.8/ Гаазын зурваст Израил Палестиний хооронд томоохон мөргөлдөөн болж өчигдөр өглөө 6 цагт эхэллээ. Одоогоор Израилын талд Хамасын дайралтаас болж 600 гаруй цэрэг амиа алджээ. Харин Палестины талаас 313 цэрэг амиа алдаад байна.

Мөн Израилд энэ үеэр хөгжмийн фестиваль болж байсан бөгөөд түүнд оролцож байсан Британийн иргэд одоо болтол сураггүй байгаа юм.

Нөхцөл байдал хүндэрч байгаа тул Консулын газраас Израил улсад суугаа Монгол иргэддээ хандан дараах мэдээллийг хүргэж байна. Тус улсад Монгол Улсын 200 гаруй иргэн байгаа юм.

АНХААР

Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.

Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол:

ГХЯ-ны +976-83042222,
Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408,
Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон [email protected] цахим шуудангаар холбогдоно уу.

Азийн олимпод оролцсон Монголын тамирчнаас ХОРИОТОЙ БОДИС ИЛЭРЧЭЭ
Азийн олимпод оролцсон Монголын тамирчнаас ХОРИОТОЙ БОДИС ИЛЭРЧЭЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.