/2023.10.7/ БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадам болж байгаа. Энэ наадамд манай улсаас цөөнгүй тамирчид оролцож байна.
Өчигдөр Азийн олимпын зөвлөл (OCA) Ханжоугийн Азийн наадмын допингийн эсрэг хөтөлбөрийг бие даан зохицуулах үүргийг олгосон Олон улсын шинжилгээний байгууллагаас мэдээлэл хийлээ.
Мэдээллээр монголын хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчнаас авсан дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Хориотой бодисын жагсаалтад заасан тодорхой бус стероид дростанолоны метаболит илэрчээ.
Шинжилгээг аравдугаар сарын 1-ний өдөр, тэмцээний бус үеэр тамирчнаас дээж авч, Хятадын допингийн эсрэг агентлагт сорьц цуглуулжээ. Энэ үйл ажиллагааг Олон улсын шинжилгээний байгууллага хариуцан хийдэг.
Тухайн тамирчинд шинжилгээний хариуны тухай мэдэгдсэн бөгөөд тэр даруйд нь тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Тэрээр одоо В дээжийн шинжилгээ хийлгэх эрхтэй ажээ.
Дараа нь уг асуудлыг Спортын арбитрын шүүхийн Допингийн эсрэг хэлтэст (CAS ADD) шилжүүлж Азийн олимпын зөвлөлийн допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ.
Шалгалтын үйл явц үргэлжилж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэж АОЗ-өөс мэдээллээ.
Эх сурвалж: International testing agency