/2023.10.03/: Галлагааны улирал эхэлсэн тул цагдаа болон Онцгой байдлын албанд угаарын дуудлагууд ирсээр байна.
Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн цэцэрлэгийн 2 багш угаартсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит тоотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 65 настай, эмэгтэй “Ц” болон 55 настай, эмэгтэй “А” нар нь хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартсан байжээ.
Яаралтай тусламжийн эмч үзлэг хийхэд тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй, 2 багшид угаарын хөнгөн шинжтэй байсан тул зөвлөгөө өгсөн байна.
Эх сурвалж: ЦЕГ