Байт харваачид эзэн орны багийг хожлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байт харваачид эзэн орны багийг хожлоо

2023-10-02 15:43:19
0

/2023.10.02/: Сонгодог байт харвааны багийн төрлөөр манай улсын эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожлоо.

Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн юм.

Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Манай залуус шөвгийн 8-ын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай.

Байт харвааны сонгодог холимог багийн төрлөөр Индонезийн багт 1:5, нийлмэл нумын төрлөөр холимог баг БНСУ-ын шигшээд 145:155, нийлмэл нумын төрлөөр эрэгтэй баг Хятадын Тайпэйд 212:232, сонгодог харваагаар эмэгтэй баг Японд 0:6-гаар тус тус дийлдэв.

Эх сурвалж: МҮОХ

Ж.Сүхбаатар: Сайдын ажил миний бодсоноос ИЛҮҮ ХҮНД байсан
Ж.Сүхбаатар: Сайдын ажил миний бодсоноос ИЛҮҮ ХҮНД байсан
 
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.