Ж.Сүхбаатар: Сайдын ажил миний бодсоноос ИЛҮҮ ХҮНД байсан
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Сайдын ажил миний бодсоноос ИЛҮҮ ХҮНД байсан

/2023.10.02/ Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ажлаа өгч байгаагаа мэдээллээ.

Тэрбээр:

-Би хуульч хүн учир "гал тогооны ажлаас" хол байсан нь үнэн. Ажлаа автал миний бодсоноос нөхцөл байдал илүү хүнд байсан. Автобуснаас эхлээд шийдье гэж бодсон. Энэ ондоо багтаагаад 810 автобус авъяа гэж бодсон. Гэр хорооллын иргэдэд зориулсан 50 цахилгаан автобус, 600 дизель автобус гэх мэтчилэн авахаар болсон. Шалгарсан компани нь Тэнүүн огоо компани байсан. Бүх зүйлийг хууль журмын дагуу хийхийг хатуу анхааруулсан. Дэево гэдэг нь олон бүтээгдэхүүн, брэндүүдтэй автобус нь үлдсэн. Монголд 14 дэх жилдээ явж байгаа нь Дэево компанийн автобус. Манай 13 өвлийг давчихсан гэсэн үг. Үзүүлэлтүүдийн хувьд өмнөхтэйгээ харьцуулахын аргагүй сайжирсан гэдэгт, Дэево чанарт нь итгэсэн.

Хичээж ажиллалаа. Улаанбаатарт олон асуудал бий. Нийтийн тээврийн асуудлыг шийдэхээр хичээж ажилласан. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд олонхийн эсрэг ажиллах шаардлага бий болгодог зүйл. Цаашид илүү хүнд шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болно. Гэхдээ цаашид ингэж ажиллах боломжгүй болчихлоо. Автобусны хулгай, автобусны хулгайгаар далимдуулж нүүрсний хулгайтай тэмцэх Засгийн газрын бодлого үйл ажиллагаа зогсох ёсгүй гэлээ.

Ковид-19-тэй холбоотой үхлийн аюултай тархины өвчний тохиолдол гарчээ
Ковид-19-тэй холбоотой үхлийн аюултай тархины өвчний тохиолдол гарчээ
 
ШҮҮХ: Төрийн албан хаагч гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60-аас доошгүй хувийг төрөөс шаардах эрхтэй
ШҮҮХ: Төрийн албан хаагч гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60-аас доошгүй хувийг төрөөс шаардах эрхтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.