Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

/2023.09.29/: Цагдаагийн байгууллагаас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9 этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоолоо.

No description available.

Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хурааж, хууль бусаар олборлосон зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644,8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Тэшиг сум руу хатуу хучилттай зам тавих ажлын санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгана
Тэшиг сум руу хатуу хучилттай зам тавих ажлын санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.