/2023.09.29/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүдийн хамт Булган аймагт ажиллалаа.
Энэ үеэр тэрээр Булган аймгийн иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь хүлээн авсан юм.
Булган аймгийн иргэдийн саналд үндэслэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км зам, Цогт хун тайжийн түүхэн цогцолбор, Тэшиг сумын авто зам, Боомтын сэргэлтийн хүрээнд Бага Илэнхийн боомт хүртэлх авто зам, Бугат сумыг авто замаар аймгийн төвтэй холбох санхүүжилт зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар болов.