/2023.09.14/: 2022 онд зохион байгуулагдах байсан 19 дэх удаагийн Азийн Наадмыг Ковид-19 тахлын улмаас хойшлуулаад байсан.
Спортын 481 төрөлд өрсөлдөхөөр Ази тивийн олон мянган тамирчид цуглана. Нээлтийн ажиллагааг есдүгээр сарын 23-ны бямба гарагт хийхээр төлөвлөж байгаа ч спортын найман төрлөөр тэмцээн есдүгээр сарын 19-нд эхлэх юм.
Байт харваа, уран сайхны сэлэлт, бокс, брейк, хоккей, орчин үеийн таван төрөлт, дарвуулт завь, теннис, усан поло зэрэг тэмцээнүүд мөн олимпийн эрх олгох бөгөөд Парис 2024 он спортын есөн төрөлд квотын эрх олгох боломжтой.
Манай улсын баг 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох билээ. Монголын баг тамирчид Азийн 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна.