“ЭТТ” ХК “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрийг бүрэн төллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭТТ” ХК “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрийг бүрэн төллөө

/2023.09.13/: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын Чалко компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан.

Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам. доллар байсан.Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт 2023 оны есдүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна.

May be an image of car and text that says 'эроэнэс тавантолгой "эрдэнэс тавантолгой" хк "чалко" компанийн 305.8 сая ам.долларын урьдчилгаа телберийг бурэн телж барагдууллаа 2023.09.12 WWW.ETT.MN'

Эх сурвалж: ЭТТ

С.Бямбацогт: Хэл амнаас айж зугтсаар ирсэн асуудлыг би шийдсэн
С.Бямбацогт: Хэл амнаас айж зугтсаар ирсэн асуудлыг би шийдсэн
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.