С.Бямбацогт: Хэл амнаас айж зугтсаар ирсэн асуудлыг би шийдсэн
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Хэл амнаас айж зугтсаар ирсэн асуудлыг би шийдсэн

/2023.09.12/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр,

"Оны эхний хагастаа шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Жилдээ 60 орчим мянган иргэн зорчиж байна.

Тийзний үнэ 1000-1500 ам доллар байна. Үүнтэй холбоотой журмуудыг баталлаа. АНУ-руу эхний ээлжинд баруун эргийн Сан Франциско хот руу шууд нислэг хийнэ.

Нийтдээ нислэгийн цаг 10 орчим цаг байна. Цаашдаа зорчигчдын тооноос хамааран аль ч хот руу нисэх боломжтой боллоо.

Драгон төвийн асуудал

Хэл амнаас айж зугатсаар ирсэн асуудлыг би шийдсэн. Драгон төв хорин жилийн турш автобусаар зорчих тээвэр явагдсан. Иргэдэд тухтай биш байгаа асуудалтай байгаа талаар хэл ам дагуулж ирсэн.

Үе үеийн сайд нар шийдэхээс айдаг байсан юм билээ. Хэл ам болно гээд галаас зугатдаг байсан. УБ хотын түгжрэлийг бууруулах асуудлаар 800 мянган иргэн зорчиж байна. Машин автобусны зогсоол байхгүй. Нэг хүн нэг гэр бүлийн асуудлаас нийтийн эрх ашиг дээр байх ёстой гэж үзсэн.

АТҮТ сонгон шалгаруулалт зарлаж шалгаруулсан. Хууль зөрчсөн эсэхийг шалгах байх.Надад айж ичээд байх зүйл байхгүй. Нэг гэр бүл хүмүүс, хүргэн хадмууд орлогоо алдаж байгаа энэ хүмүүс өөрсдийн ашиг орлогоо бодсон захиалгатай гүтгэлэг мэдээлэл зохион байгуулалттайгаар бичүүлж тарааж байгаа. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээнэ. Айж ичээд байх зүйлгүй. Сонгон шалгаруулалтад таван компани орсон гэсэн би ямар нэгэн чиглэл өгөөгүй" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан: Газрын тосны үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа
Сангийн сайд Б.Жавхлан: Газрын тосны үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.