Л.Энх-Амгалан: Тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй 23 компанийн нэрийг зарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй 23 компанийн нэрийг зарлана

/2023.08.23/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Боловсролын салбартай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрбээр:

Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ? Шалтгаан нь юу байв гэдгийг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.

Нэгдүгээрт, гурван ээлжээр хичээллэх 68 сургуулийн 50 мянга гаруй хүүхэд байна. Нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх шалтгааныг тодорхойлох талаар ярилцлаа. Гурван шалтгаан байна. Нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд орж байхад арван жилийн сургуулиа төгсөж байгаа 30 мянган хүүхэд байна. Жилд 35-40 мянган хүүхэд нэмэгдэж байгаа учраас ачаалал үүсч байна.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын буруу хуваарилалт байна. Зураггүй, газаргүй хэр нь төсөвт хөрөнгө оруулалт төлөвлөж, жил бүр төсөв нь өсөж байна. Тендерийн хонгил үүсэж байна.

Гуравдугаарт, хот төлөвлөлттэй холбоотой байна. Улаанбаатарын хэмжээнд сургуульгүй 50 хороо, цэцэрлэггүй 17 хороо байна. Мөн хороолол хотхонууд сургууль цэцэрлэггүй барилга барьж байна. Угтаа хуулиар тухайн баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байх ёстой. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хэсэгчилж, хорооллууддаа хүлээлгэж өгөөд сургууль, цэцэрлэггүй болох эрсдэл үүссэн байна.
Засгийн газраас энэ ондоо багтаан 74 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй жил төсөв нэмүүлээд явдаг 23 компанийн нэр зарлана. Хар жагсаалтад орсон эдгээр компанийг дахин төрөөс тендер авах эрхийг хасна.

Мөн ШУТИС, МУИС, ХААИС-ийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль байгуулна" гэлээ.

ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ
ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.