Автотээврийн салбар энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүлээд байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автотээврийн салбар энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүлээд байна

/2023.08.23/: Өнөөдрийн байдлаар автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ.

Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна.

Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж, олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн энэ оны долоодугаар сард орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ.

Харин төмөр замаар 21.82 сая.тонн ачаа тээж, 1.341.640 зорчигч тээвэрлэж, Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар 15.6, нарийн царигаар 7.7 галт тэрэг солилцлоо.

Эх сурвалж: ЗТХЯ

“Монголын сургуульд транс сурагч байх нь“ судалгааг хийжээ
“Монголын сургуульд транс сурагч байх нь“ судалгааг хийжээ
 
Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.