/2023.08.22/: Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед нийслэл хотын түгжрэл толгойны өвчин болж эхэлдэг.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс ч түгжрэлийг бууруулах арга замыг эрэлхийлж хорооллын замыг нэвт болгох, нүхэн гарц барих зэрэг ажлуудыг хийсээр байна.
Тэгвэл эдгээр ажлуудын нэг болгож зөвхөн Энхтайвны өргөн чөлөөний автобусны нэгдүгээр эгнээг автобус явдаг болгож өөрчилсөн бол дараагийн ээлжинд гурван чиглэлийг нэмхээр болжээ.
Дараах 3 чиглэлд автобусны 1-р эгнээг чөлөөлнө.
- 7 буудал-Энхтайвны өргөн чөлөө
- Саппоро- Хороолол- Баянбүрд- Шар хад
- Нисэх-Яармаг - Энхтайвны гүүр хүртэл чөлөөлнө.
Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж 0.404-өөс 0.809 болж 2 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Эх сурвалж: НЗДТГ