“Эрдэнэс Монгол“ нэгдэл эвсэх үү задрах уу...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“ нэгдэл эвсэх үү задрах уу...

\2023.08.22\ Төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн Монголын хамгийн том нэгдлийн шинэчлэл эхлээд удаагүй байна. Энэ нэгдэлд ямар үйлдвэрүүд орж байна вэ?

  • “Эрдэнэт” УБҮ,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК,
  • “Эрдэнэс Оюутолгой” ХХК (“Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшигч)
  • “Багануур”” ХК,
  • “Шивээ-Овоо” ХК,
  • “Мон-Атом” ХХК,
  • “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК,
  • “Эрдэнэс Метан” ХХК,
  • “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК

Энэ бүх үйлдвэрийг “Эрдэнэс Монгол” компани өөрийн нэрийн дор нэгтгэж, корпорацийн зарчмаар ажиллаж нэг толгойтой байхаар болсон юм. Энэ үйл ажиллагааг хэдхэн сарын өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сүр дуулиантайгаар эхлүүлж, мэдэгдэл хийсэн билээ.

Цалин хангамж өндөр улс төрчдийн шахааны хүмүүсээр дүүрсэн “Эрдэнэс Монгол” компанийн олонажилчныг халж улмаар улс орон даяар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Үлдсэн хэдийг нь ч “шахаж” байгаа сурагтай.

Д.Амарбаясгалангийн шинэчлэлийг хэрэгжүүлэгчид нь чадвартай боловсон хүчин. Гэтэл тэдний дунд өнөөх л улс төрчдийн нөлөө бүхий дунд шатны удирдлагууд байгаа бололтой. Учир нь хүний нөөцийн хувьд асуудалтай байгаа талаар шүгэл үлээж эхэллээ. Өөрсдийн өнгө үзэмжээр хүссэн хүнээ томилох, хясаж байгаад өөрийнх нь хүсэлтээр ажлаас гаргах явдал өнгө зүсээ хувилган үлдсэнийг үгүйсгэх аргагүй.

Тус компанийн мэргэжилтэн дор хаяж 2 сая төгрөгийн цалинтай байсан гэж тооцвол зөвхөн чөлөөлсөн ажилтнуудын нөхөн төлбөрт компанийн санхүүгээс асар их санхүүгийн зардал гаргасан ШИНЭЧЛЭЛ байлаа.

Монголын толгой компаниудыг гартаа оруулсан ч түүнийг хэрхэн үр ашигтай ажиллуулах вэ гэдэг дараагийн том даваа. Сүүлийн үед нутаг ус руугаа гүйдэлтэй болсон тус компанийн захирал С.Наранцогт харин энэ бүхнийг хэрхэн зохицуулж Монгол Улс даяар нээлттэйгээр ажилд орсон шилдгүүдийг хэрхэн ажиллуулахыг харах үлдлээ.

Хамгийн гол нь ЗГХЭГ -ын дарга болмогцоо өөрийн эрх мэдэлдээ цуглуулсан эдгээр компанийг ашигтай ажиллуулахгүй бол Д.Амарбаясгалангаас олон нийт дуулиант ШИНЭЧЛЭЛ -ийнх нь үр дүнг нэхсээр байх болно.

“Моносфарм трейд” ХХК-д 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
“Моносфарм трейд” ХХК-д 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.