/2023.08.22/: Өвөрхангай аймаг, Тарагт сумын Онгийн голын гүүр гэдэг газарт хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга буусан тухай дуудлагыг өнгөрсөн амралтын өдөр Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн эмч нар 20 км замыг туулан очиход иргэн Д 52 настай, эмэгтэйн зүүн гар, хүзүү, Б 17 настай, эрэгтэйн нүүрний хэсэг хөнгөн түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ