Lamborghini бүрэн цахилгаан автомашинаа өнөөдөр танилцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Lamborghini бүрэн цахилгаан автомашинаа өнөөдөр танилцуулна

Lamborghini teases a fully electric supercar ahead of its August 18th reveal  | Engadget

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Lamborghini наймдугаар сарын 18-нд буюу Монголын цагаар өнөөдөр танилцуулах шинэ автомашиныхаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл байршуулжээ.

АНУ-ын Калифорни мужид жил бүр зохиогддог “Monterey Car Week” арга хэмжээнд тус компани оролцож байгаа бөгөөд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй шинэ автомашинаа энэ үеэр танилцуулах юм.

Анх Илон Маскийн Тесла компани цахилгаан автомашин бүтээж эхэлж байхад уламжлалт автомашин үйлдвэрлэгчид үүнд нэг их ач холбогдол өгч байсангүй. Гэвч үүнээс 10 жилийн дараа гэхэд Тесла дэлхийн цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч болсон төдийгүй автомашин үйлдвэрлэгч нэр алдартай компаниуд энэ талбарт түүнийг гүйцэж түрүүлэх уралдаан эхлүүлээд байна. Түүгээр ч зогсохгүй тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид хүртэл цахилгаан автомашин бүтээх аянд нэгдэж, ачаа тээврийн салбар ч “цахилгаанжих” тийшээ хандлаа.

Lamborghini plans to launch its first fully electric car before 2030 |  Engadget

Lamborghini компанийн хувьд хоёр жилийн өмнө цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө гаргаж байсан бол үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх эцсийн хугацааг 2029-2030 он гэж тогтоогоод байсан юм.

Ийнхүү яарахгүй байгаа шалтгаан нь тэдний зорилтот худалдан авагчид нь моторын дуугаа намсгаж, жижигрүүлэх бус харин ч илүү нүргээнтэй, хүчтэй хөдөлгүүртэй машин хөлөглөхийг хүссэн хэвээрээ байгаад оршино. Electrek сайтын мэдээллээс үзвэл V8 хөдөлгүүртэй спорт машинууд ойрын хэдэн жилийн дотор борлуулагдаж дуусаад, шинээр үйлдвэрлэгдэх нь багасаад ирэхээр автомашин үйлдвэрлэгчид аяндаа одооныхоо үйлдвэрлэлийн чиглэлээс хазайж, цоо шинэ зүйл туршиж эхлэх нь дамжиггүй гэжээ.

Мөн энд нэг зүйлийг онцлоход, Тесла компанийн зорилтот худалдан авагчдын гол анхаардаг нөхцлүүд болох бүрэн цэнэгтэй батарейгаар туулах замын хэмжээ, цэнэг зарцуулалт, цахилгааны оргил ачааллын үеийн цэнэглэлт зэрэг асуудлуудад Lamborghini компанийн зорилтот хэрэглэгчид огт санаагаа чилээхгүй нь тодорхой билээ. Иймд тус компани худалдан авагчиддаа цахилгаан автомашин руу шилжих тохиромжтой хөрсийг нь бэлдэж, алгуурхан шинэ хэрэглээнд дасгах бодолтой байгаа гэсэн байна.

Lamborghini "100 Percent Electric" Concept Car Debuts Next Week

Тэдний энэ төлөвлөгөө эхнээсээ биеллээ олж байгаагийн илрэл нь одоо үйлдвэрлэлд шилжиж, ирэх оны эцэс гэхэд хэрэглэгчдийнхээ гар дээр очих гурван шинэ хайбрид хөдөлгүүртэй автомашин юм. Хамгийн эхнийх нь Revuelto нэртэй загвар нь V12 дотоод шаталтат хөдөлгүүр болон 3 ширхэг цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон ба ирэх жилийн эхээр худалдаанд гаргах төлөвтэй байна гэж The Verge мэдээлжээ.

Үүний дараа Huracán болон Urus загваруудын хайбрид хувилбарууд, Sian загварын цөөн тооны хайбрид хувилбар хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болох юм. Ийнхүү эхний ээлжинд хосолмол хөдөлгүүрт шилжсэнээр Lamborghini-ийн хувьд 2030 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжих төлөвлөгөөгөө биелүүлэх хангалттай хугацаа цаана нь үлдэж байгаа гэсэн үг билээ.

Lamborghini plans to launch its first fully electric car before 2030 |  Engadget

Дээр дурдсан автомашинуудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл мэдээж хэрэг маргааш болох нээлтийн ажиллагааны үеэр тодорхой болно. Мөн нэг зүйл анхаарал татаж байгаа нь Lamborghini компани Auto Express сайтад өгсөн мэдээлэлдээ анхны бүрэн цахилгаан машинаа өдөр тутмын хэрэглээний зориулалттай байлгахыг хүсч байгаа гэсэн ажээ. Эндээс таамаглаж үзвэл тэдний үйлдвэрлэх анхны бүрэн цахилгаан автомашин нь 4 хүний суудалтай, газраас тэнхлэг хүртэлх зай нь илүү өндөр үйлдвэрлэгдэж магадгүй юм.

Хэрэв тэд ийм машин үйлдвэрлэхээр зорьж байгаа бол заавал 2030 оныг хүлээж алгуурлалгүй эрт эхэлж байсан нь дээр гэж бодож байна. Учир нь цахилгаан автомашины зах зээлийн шинэхэн тоглогчид болох Rimac зэрэг компаниуд хоёрхон секундын дотор 0-90 км/ц хурдалдаг хэт хурдан автомашинууд танилцуулаад эхэлсэн тул Lamborghini-г энэ зах зээлд нэвтрэх гэж хүлээж байх зуур хурд хүчинд дурладаг худалдан авагчдыг шинэ компаниуд хамсан байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

Эх сурвалж: interestingengineering

“Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар боллоо
“Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар боллоо
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.