“Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар боллоо

/2023.08.18/: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сангийн санхүүжилттэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран НҮБ-ын Хүн ам нутагшил суурьшлын газраас хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн Эхлэлийн семинар 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

4 жил хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлого, үйл ажиллагаатай уялдуулан Улаанбаатар хотын үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөл юм.

May be an image of 11 people and table

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 4, 5, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт Толгойт болон Бэлхийн голын байнгын халиа, тошин, үер усанд өртдөг хэсэгт голын эргийн хамгаалалт барих, моджуулах, үер уснаас сэргийлэх дэд бүтэц барих болон оршин суугч иргэдийг чадавхжуулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлууд хийгдэнэ.

Тухайлбал:

  • Хот, орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөр, стратегийг боловсруулахад хамтран ажиллаж, чадавхыг бэхжүүлнэ,
  • 1,5 км голын эргийн бэхэлгээ шинээр барина,
  • 5,6 км ус зайлуулах шугам шинээр барина,
  • 1,8 км ус зайлуулах шугамыг засварлана,
  • 2,2 км үерийн хамгаалалтын суваг шинээр барина,
  • 400 айлын ариун цэврийн байгууламжийг үерт тэсвэртэй байгууламжаар сайжруулах зэрэг болно.

Тус эхлэлийн семинарт БОАЖЯ, түүний харьяа холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэл, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, төслийн зорилтот хороодын дарга, хэсгийн ахлагчид, усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд, судлаач эрдэмтэд, хувийн хэвшил, төрийн бус болон иргэний байгууллага, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, түүний төрөлжсөн агентлагуудын төлөөллүүд оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн эхний багц 92 хувьтай байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн эхний багц 92 хувьтай байна
 
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.