Гаалийн чадавхийг нэмэгдүүлэхэд Энэтхэг улстай хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гаалийн чадавхийг нэмэгдүүлэхэд Энэтхэг улстай хамтран ажиллана

/2023.08.17/: Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас БНХАУ-д Монгол Улс, БНСУ, Япон Улсыг хавсран суугаа гаалийн атташе Парас Санклатай ГЕГ-ын удирдлагууд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар 2012 онд Улаанбаатар хотноо байгуулсан Монгол Улсын Засгийн Газар, БНЭУ-ын Засгийн Газар хооронд гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулахаар тохиролцжээ.

Мөн атташе Парас Санклагийн зүгээс Монгол Улс нь БНЭУ-тай стратегийн түнш орны хувьд Монголын гаалийн байгууллага цаасгүй цахим системд шилжиж буй явдалд талархал илэрхийлээд хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: ГЕГ

Гандангийн урьд талын автозамыг хааж засварлана
Гандангийн урьд талын автозамыг хааж засварлана
 
“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
“Эрдэнэс Тавантолгой” хк-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.