2022 онд дэлхийн 3.5 сая саятан дампууржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 онд дэлхийн 3.5 сая саятан дампууржээ

Global median wealth actually rose 3% in 2022, as the uber-rich took losses on financial assets.

/2023.08.17/: Өнгөрсөн жил зээлийн хүү өсч, инфляци өндөр хэвээр байх үед АНУ-ын өрхийн нийт хөрөнгө 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа буурсан байна.

Дэлхийн бүх хувийн баялгийн нийт хэмжээ 2.4 хувиар буурч, 454.4 их наяд доллар болсон гэж Credit Suisse болон UBS-ийн дэлхийн баялгийн тайланд дурджээ. Үүний дийлэнх нь хөрөнгийн болон бондын зах зээл дэх алдагдалтай холбоотой байсан бөгөөд энэ нь чинээлэг хүмүүст харьцангуй томоор нөлөөлжээ.

Харин жирийн хүн хэрхэн амьдарч байгааг илтгэх үзүүлэлт болох дэлхийн дундаж баялгийн үзүүлэлт 2022 онд 3 хувиар өссөн байна.

Товчхондоо, дундаж давхаргынхан бага зэрэг амьдралаа дээш татаж чадсан бол олон олон саятан, тэрбумтнууд живжээ. Энэ үзэгдлийг зарим хүмүүс "баячуудын эргэлт" гэж нэрлэдэг аж.

(Тодруулбал: Тус тайланд цэвэр үнэ цэнэ буюу "баялаг" гэж тухайн өрхийн санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгө гэх мэт бодит хөрөнгийн үнэ цэнээс өрийг хассан дүн гэж тодорхойлсон.)

The world shed 3.5 million millionaires in 2022 as market losses drained  wealth at the top

2021 оныхтой харьцуулахад ам.доллараар тооцвол дэлхийн саятан 3.5 саяар цөөрч, шинээр 60 сая орчим саятан бий болсон гэсэн үг.

Зарим улс орнууд бусдаасаа илүү олон саятнаа алдсан. АНУ л гэхэд 1.8 сая саятнаа алджээ. АНУ-ын 50 сая доллараас дээш хөрөнгөтэй "хэт өндөр цэвэр хөрөнгөтэй хувь хүмүүс" гэж тооцогддог 17,260 хүнээ алдсан байна.

Эх сурвалж: CNN

Сэрэмжлүүлэг: Он гарсаар усны ослоор 49 хүн амь насаа алджээ
Сэрэмжлүүлэг: Он гарсаар усны ослоор 49 хүн амь насаа алджээ
 
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.