Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална



/2023.08.17/: Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо.

Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсэдсэн.

Ингэж эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор тус үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ЗГ

ТАНИЛЦ: Өнөөдөр манай тамирчдын өрсөлдөх спортын төрлүүд
ТАНИЛЦ: Өнөөдөр манай тамирчдын өрсөлдөх спортын төрлүүд
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.