Нийслэлийн гаргасан бондноос боловсролын салбарт 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн гаргасан бондноос боловсролын салбарт 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ

/2023.08.10/: НИТХ-ын ээлжит бус XIII чуулган 2023 оны наймдугаар сарын 04-09-ний өдрүүдэд хуралдаж "Нийслэлийн үнэт цаас гаргах тухай" болон бусад асуудлуудыг хэлэлцлээ.

Нийслэлийн үнэт цаас буюу бонд арилжаалах замаар 500 тэрбум төгрөгийг босгож, үүний 105,6 тэрбум төгрөгөөр боловсролын чиглэлийн дараах төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнд:

10 цэцэрлэгийн барилга

  • БЗД 4 цэцэрлэг
  • ХУД 3 цэцэрлэг
  • БГД 2 цэцэрлэг
  • СБД 1 цэцэрлэг

4 цэцэрлэгийн худалдан авалт

  • БЗД 2
  • ХУД 1
  • СХД 1

4 сургуулийн барилга

  • ХУД 2 сургууль
  • ЧД 1 сургууль
  • НД 1 сургууль

7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга

  • ХУД 5 БСЦ-ийн цогцолбор
  • СХД 2 БСЦ-ийн цогцолбор

11 цомцог гэр (цэцэрлэг)

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа (2022 онд 340 мянга, 2023 онд 360 мянга, 2024 онд 380 мянга, 2025 онд 402 мянга…) болон 2022 онд СӨБ-д хамрагдах боломжийг эрс нэмэгдүүлсэнтэй холбогдуулан (2022 оноос өмнө 30 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсныг бүрэн шийдвэрлэсэн…) үүсэж буй ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү шийдвэр нь чухал нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: БЕГ

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.