/2023.8.6/ Улаанбаатар хотын зүүн хойд хэсэг Горхи Тэрэлж орчмоор 10-20 минутын дараа дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Усархаг аадар борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын амь насыг хамгаалан, сэрэмжтэй байх шаардлагатай байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.