Хоёр хүүхэд аянганд цохиулж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр хүүхэд аянганд цохиулж амиа алджээ

Гэрэл зургийг сошиал орчноос авч ашигласан бөгөөд болсон үйл явдалд хамаагүй болно.

/2023.8.6/ Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн “Бага-Улиас” гэдэг газар 3 хүүхэд аянганд цохиулжээ.

Тус газар нь аймгийн төвөөс урд зүгт 24 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т байршдаг. Наймдугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагийн орчим бага зэргийн бороо оржээ. Улмаар 23:58 цагт "Гурван хүүхэд аянганд цохиуллаа" гэх дуудлагыг зохих байгууллагынхан хүлээн авсан байна.

Тус газарт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг 23:00 цагт очиход гэрийнхээ гадаа байсан 12 настай охин Э болон 11 настай охин М нар аянганд цохиулсны улмаас амиа алдсан байжээ. Харин 14 настай хүү Э түлэгдсэн байдалтай ч ухаантай байсан тул түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ФОТО: Үерийн дараах нөхцөл байдал
ФОТО: Үерийн дараах нөхцөл байдал
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.