АНХААР: Хэрлэн, Ерөө, Орхон голууд үерлэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Хэрлэн, Ерөө, Орхон голууд үерлэжээ

/2023.8.6/ Өнөөдрийн байдлаар Онон голын нийт уртын дагууд, Хэрлэн, Ерөө голуудын эхээр, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдсэн байна.

Мөн дараах голууд үерлэж, үерийн түвшинг 10-40см-ээр давсан байгаа тул зорчигчид болон орон нутгийнхан анхаарал болгоомжтой байна уу. Үүнд:

  • Орхон /Сүхбаатар, Орхонтуул/,
  • Хараа гол /Дархан хот/,
  • Үүр гол /Цагаан-Үүр/,
  • Халх /Ялалт баг/,
  • Хархираа /Тариалан/,
  • Онон, Балж /Дадал/
  • Хэрлэн гол /Чойбалсан/
  • Туул гол /Лүн/

Мөн Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хөгшин-Орхон гол /Хархорин/, Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Харин Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 8 см даван үерлэж байна.

Маргаашнаас буюу наймдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэлбэ гол зарим газраар үерийн түвшинг ДАВЖЭЭ
Сэлбэ гол зарим газраар үерийн түвшинг ДАВЖЭЭ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.