/2023.08.03/: Украины зургаан нисгэгчгүй онгоцыг Москвагаас баруун өмнө зүгт орших Калуга мужид устгасан гэж Оросын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдэв.
“Өнгөрсөн шөнө Киевийн дэглэм Калуга мужийн нутаг дэвсгэрт нисгэгчгүй нисэх онгоцоор террорист халдлага үйлдэх гэсэн оролдлогыг таслан зогсоолоо” гэж тус яам Telegram дээр мэдэгджээ.
Украины тал одоог хүртэл халдлагын талаар тайлбар хийгээгүй байна. Украины ерөнхийлөгчийн зөвлөх эдгээр цохилт нь Оросууд нийслэл рүүгээ ирж болох томоохон дайралтад бэлэн болсны шинж тэмдэг гэж мэдэгдэв.