Баянзүрх дүүрэгт энэ онд 18.9 км авто замын ажил хийгдэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт энэ онд 18.9 км авто замын ажил хийгдэнэ

/2023.08.03/: Баянзүрх дүүрэгт 2023 онд авто замын нийт 25 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто зам энэ онд хийгдэх юм.

Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхдээ

  • Түгжрэлийг бууруулах
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг баримтлан ажиллаж байгаа.

Автозамаас гадна дугуйн болон явган замууд, авто зогсоолын цогц шийдлийг төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын автозамын сүлжээтэй уялдуулан Улиастай голын 97.3 у/м төмөр бетон гүүрийн барилга 9, 23, 28 дугаар хороонд баригдана. Мөн хэвтээ тэнхлэгийн нэг замын бий болгож, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: БЗД

Хөх хотод “Монгол-Хятадын ЭКСПО“ дөрөв дэх удаагийн арга хэмжээ болно
Хөх хотод “Монгол-Хятадын ЭКСПО“ дөрөв дэх удаагийн арга хэмжээ болно
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.