/2023.08.03/: Нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой 2018 оноос эхлэн Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан боловсрол, соёл урлаг, спорт, төрийн захиргаа, үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр идэвхтэй үр дүнтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгт айлчилж буй Яйзү хотын Боловсролын хорооны дарга Ханэда Акио тэргүүтэй боловсролын хороо, нийтийн биеийн тамирын мэргэжилтнүүд, сагсан бөмбөгийн баг тамирчдыг Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Айлчлалын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг, Яйзу хотын Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг хоорондын нөхөрсөг тоглолтыг зохион байгуулах юм.
Эх сурвалж: ЧД