/2023.08.02/: Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хиймэл оюун ухааныг ашиглах нь аюулгүй бөгөөд радиологичдын ажлын ачааллыг бараг хоёр дахин бууруулж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр хөхний хорт хавдар нь дэлхий даяар хамгийн түгээмэл хорт хавдар бөгөөд жил бүр 2.3 сая гаруй эмэгтэй энэ өвчнөөр өвчилж байна.
Хөхний хорт хавдрыг илүү эрт, эмчлэх боломжтой үе шатанд илрүүлснээр прогнозыг сайжруулж, нас баралтыг бууруулах боломжтой юм.
Томоохон судалгааны урьдчилсан дүнгээс харахад хиймэл оюун ухааны шинжилгээ нь хоёр радиологич хамтран ажиллаж байгаатай адил сайн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Theguardian