“Дэлхийн шилдэг багш“ шалгаруулалтад Монголоос 9 багш өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн шилдэг багш“ шалгаруулалтад Монголоос 9 багш өрсөлдөнө

/2023.08.02/: Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш – 2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээлээ.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулан зорилгоор тухайн үед анх удаа үндэсний хэмжээнд 630 багшаас шилдэг 50, үүнээс шилдэг 10 багшийг шалгаруулж байсан юм.

Өөрөөр хэлбэл, тэдгээр багш нар "Дэлхийн шилдэг багш" шалгаруулалтад оролцох эрхтэй болсон билээ. Гэвч тус арга хэмжээ нь коронавируст цар тахлын улмаас хоёр жил завсарласан бөгөөд ийнхүү 2023 онд шилдэг багшаа тодруулах гэж байна. Тус шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр ийнхүү өргөдлөө олон улс руу илгээгээд байна.

Дэлхийн 121 орны 8000 гаруй багш өрсөлдөж буй тус үйл ажиллагаа нь эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж. Тунаж үлдсэн шилдэг 10 багш нь ирэх намар UNESCO төв байранд зохион байгуулагдах эцсийн шалгаруулалтад оролцож, улмаар дэлхийн шилдэг 1 багш тодорч, 1 сая ам.долларын шагналын эзэн болно.

"ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАГШ" ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРСӨЛДӨХ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ 9 БАГШ:

  1. Ч.Энхтуяа - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш /УБ хот/
  2. Намшир овогтой Нарантуяа - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш /УБ хот/
  3. Н.Оюунчимэг - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Физикийн багш
  4. Ж.Мөнхсайхан - Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш /УБ хот/
  5. Л.Наранжаргал - Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш
  6. Д.Оюумаа - Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш
  7. Д.Өлзийбаатар - Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш
  8. Р.Цэрэн-Очир - Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш
  9. Б.Бор - Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.