ЗТХ-ийн сайд С.Бямбацогт бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ

/2023.08.02/: Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас олон улс, улсын чанартай авто замуудад эвдрэл үүсэж зорчих хэсгийн хөдөлгөөнийг зарим хэсэгт түр хязгаарлаад байна.

Тухайлбал, Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8 км, 13-14 км хооронд, Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүр, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн замуудад эвдрэл үүсэж, зорчих хэсгийг түр хязгаарлаад байна.

Цаашид үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авто замын байгууламжуудын ашиглалтын найдвартай байдал, ашиглалтын шаардлагууд болон тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн ус давж урсах магадлалтай, үерийн улмаас эвдрэл гардаг хэсгүүдэд усны тооцоо судалгааг үе шаттай хийж, нэмэлтээр ус зайлуулах байгууламж, хамгаалалтын далан барих шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх болон холбогдох бусад арга хэмжээг шуурхай авч, бэлэн байдалд ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

May be an image of text

Ойрын өдрүүдэд хур тунадас үргэлжлэн орох цаг агаарын урьдчилсан төлөв мэдээтэй байгаа тул ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээж авлаа
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээж авлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.